“Mongolia Mining”-ийн Ерөнхий ивээн тэтгэгчээр “Гранд Майнинг Экюпмент” ажиллаж байна
2021-09-09

Монголын уул уурхайн салбарын хамгийн шилдэг компаниудыг нэгтгэдэг “Mongolia Mining 2021” олон улсын уул уурхай, газрын тосны үзэсгэлэн 10 дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна. Энэ үзэсгэлэнгийн Ерөнхий ивээн тэтгэгч “ГРАНД МАЙНИНГ ЭКЮПМЕНТ” ХХК-ийн захирал Ж. Эрдэнэбилэгээс тус арга хэмжээнд хэрхэн оролцох талаар нь тодруулсан юм. - “Mongolia Mining” үзэсгэлэнгийн цар хүрээг хэрхэн харж байгаа вэ? -2021 оны есдүгээр сарын 22-24-ний өдрүүдэд “Буянт-Ухаа” спортын ордонд “Мongolia Mining” экспо зохион байгуулагдах гэж байна. “Мongolia Mining” үзэсгэлэнгийн 10 жилийн тэгш ой тохиож байгаа, мөн цар тахлын улмаас өнгөрсөн жил өнжсөн зэрэг шалтгаанаас хамаарч хүлээлт байгааг мэдэрч байна. “Дэлхийн технологийг дэргэдээсээ” уриан дор зохион байгуулагддаг энэ үзэсгэлэнд манай компани уул уурхай, техник үйлдвэрлэлтээрээ тэргүүлэгч Хятадын “Сани” брендийг танилцуулахаар ерөнхий спонсороор оролцож байна. “Мongolia Mining” үзэсгэлэн анх техник борлуулалт, танилцуулга хэлбэртэй байснаа хамрах хүрээ нь өргөсч одоо нэгэнтээ Монголын уул уурхайн салбарынхны хүсэн хүлээдэг хамгийн том үзэсгэлэн болж чаджээ. Энэ үзэсгэлэнг 10 жилийн турш зохион байгуулсан “Майнэкс Монголиа” ХХК-ийн хамт олон болон захирал Т.Баттулгад талархал илэрхийлье. Уул уурхайн салбарынхан тэнд очиж өөрсдийн одоо байгаа бодит орчноо харж мэдэрдэг, өрсөлдөгч болон хамтран ажиллагчид хаана байгааг анзаардаг, салбарын цаашдын чиг хандлага хаашаа явж байгаа, бүтээмж-үр ашиг-өсөлт хэрхэн бий болж байгаа, уналт эрсдэл хаанаас ирэх төлөвтэй байгаа, инноваци технологи, ноу хау, чанарын шаардлага, санхүүгийн боломж, нөхцөл , хөрөнгө оруулалт, эрх зүйн орчин, хамтын ажиллагаа хэрхэн хөгжиж байгааг харьцуулан хардаг Монгол улсын эдийн засгийн гол тулгуур болсон уул уурхайн салбарын цаг агаарыг бүхэлд нь том зургаар нь харах боломжийг олгодог том платформ тайз болсон гэж боддог. - “Mongolia Mining” үзэсгэлэнгийн Ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллах гэж байна. Компанийн зүгээс энэ жилийн үзэсгэлэнд ямар онцлох бүтээгдэхүүн танилцуулахаар төлөвлөж байна? -“Гранд Майнинг Экюпмент” ХХК нь энэ удаагийн үзэсгэлэнд Ерөнхий ивээн тэтгэгчээр оролцож байгаа гол зорилго нь нийт уул уурхайн салбарынхандаа “Бүтээлээ дээшлүүлэх-ур ашгаа өсгөх” шинэ боломж олгох зорилготой юм. Монголчууд бид уул уурхайгаа зах зээлийн системд хөгжүүлээд 30-аад жил болж байна. Бид хэт өндөр үнэтэй, ашиглалтын зардал өндөртэй техник хэрэгсэл ашигладгаас болж техник төхөөрөмжийнхөө зардлыг 5-6 жилд нөхдөг бөгөөд энэ үед техникүүд маань ч ашиглалтаас гарч байна. Тиймээс уурхайд ямар ч хуримтлал үүсч хөгжиж чадахгүй байх шиг. Иймээс бид боломжийн хямд үнэтэй, ашиглалтын зардал бага, санхүүгийн нөхцөл боломжийн чанартай техник хэрэгслийг нийлүүлж ядаж, хоёр жилдээ тоног төхөөрөмжийн үнээ төлчихөөд үлдсэн хугацаандаа үр ашиг үйлдвэрлэж уурхайгаа хөгжүүлдэг техник технологи нэвтрүүлэх зорилготой байна. Өнөөдөр бид дэлхийд борлуулалтаараа тэргүүлсэн, олон улсад зөвшөөрөгдсөн уул уурхайн тоног төхөөрөмж үйлдвэрлэгч “Сани” брэндийн бүтээгдэхүүнийг оруулж ирж салбарт бүтээмж-үр ашиг авчрахаар байна. Хүнд машин механизмын “Сани” үйлдвэр нь өнөөдөр дэлхийн дөрвөн улсын 10 аж үйлдвэрийн парк дээр 25 үйлдвэр байгуулж, 8000 бэлтгэн нийлүүлэгчийг хамруулж, 25 зориулалтын 120 нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 150 улсад борлуулж байна. Өнгөрсөн 30 жилд “Сани” дэлхийд борлуулалтаараа тэргүүлэгч болж чаджээ. "Сани”-гийн “үнэ хямд-ашиглалтын зардал бага-өндөр чанартай” техник төхөөрөмжийг Монголын уул уурхайн салбартаа нэвтрүүлэхийг зорьж байна. Ингэж чадвал манай уул уурхайн бүтээгдэхүүний бүтээмж нэмэгдэж, зардал багасч, бүтээгдэхүүний үнэ ч хямдарч, бидний өрсөлдөх чадвар улам сайжирна.

ShareThis Copy and Paste